Бидний тухай

“Хос Аз” ХХК нь 2005 онд байгуулагдсан. Монголд анхны хувийн гутлын үйлдвэр юм. Өдөрт 300 хос гутал үйлдвэрлэдэг.

Нийт 85 ажилтантай. “Хос Аз” гутлын үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй гутлын 80%-ийг БХЯ, ЦЕГ, ХХЕГ зэрэг байгууллагуудын офицер, албан хаагчдын гутал, хөдөлмөр хамгаалалтын, тусгай зориулалтын гутал эзэлж байна.

Манай байгууллагад 10-30 жил гутлын үйлдвэрт ажилласан ур чадвартай, мэргэшсэн, туршлагатай ажилтанууд нь үйлдвэрлэлийн залуу халааг дадлагажуулан,халамжлан хүмүүжүүлж ажиллах хүний нөөцөө бэлддэг.
Загвар зохион бүтээлтийг хамгийн сүүлийн үеийн САD программ хангамжийг ашиглан компьютераар хийж гүйцэтгэдэг. Машин тоног төхөөрөмжийн хувьд Чех, Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн машин тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.